2011-02-14
Ажлаар амьсгалсан он жилүүд.

Олон жил япончуудын дор байсан солонгос орон, Дэлхийн 2р дайн, үргэлжлээд 2 солонгосын хоорондох дайн гээд энэ бүгдийг ухраад харвал ердөө 70,80д жил өмнөхөн. Тэгвэл газар доороо алт эрдэнэс гэх зүйлгүй, дайны хөлд ядарч туйлдсан байсан солонгос орон өнөөдөр Эдийн засагаараа дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болтолоо өсөн дэвжиж чаджээ...

Солонгос Монгол 2 бол адилхан л 2р дайны дараагаас л төрөө бие даан удирдах болсон улс.Тэгвэл одоо Ө.Солонгос, Монгол 2ын эдийн засгийн ялгаа ягаад ийм хол зайтай байна ?

Дэлхийн 2р дайн Их гүрнүүдийн дор дээрлхүүлж байсан орнуудын гинжийг нь тасалж, колонийн системийг унагаж, Монгол, Солонгос, гэх мэт орнуудыг нэг гарааны шугамаас эхлэх боломж олгосон...Тэр гарааны шугаман дээрээс Капитализм сонгосон солонгос, Социализм сонгосон монгол 2ын хөгжлийн зам нь юугаараа ялгарахыг энэ номыг уншаад дүгнэж болно....

Энэ номыг одооны солонгос улсын Ерөнхийлөгч И Мён Баг өөрийнхөө ажил амьдарлыг эргэн дурссан хэлбэрээр бичжээ. Орчуулга нь ямар бол энтэр гэж бодох хэрэггүй...Ярих юмгүй сайн... Ямар ч байсан нэг бариад авбал нэг шөнийн дотор зүүрмэглэхгүй дуусгачихаар сонирхолтой гоё бичигдсэн байна лээ.

Энэхүү номондоо И Мён Баг ядуу тарчиг, өвчинөөс салдаггүй байсан хүүхэд наснаасаа эхлээд Солонгосын тэргүүлэх компаниудын нэг болох ХЁНДАЙ-н ерөнхийлөгч болох хүртэл амьдарлынхаа бүх жаргал зовлонг бичжээ.

Хөдөлмөр, тууштай байдал,зүтгэл, шазруун зан хүн юунд хүрсэний бас нэг амьд жишээ энэ И Мён Баг ерөнхийлөгчийн бичсэн ном байна. Энэ номыг уншаад Ажил хэрэгч хүн ямар байдгийг энэ хүнээс мэдрэх биз...Уншаагүй нь заавал уншаарай
...Таньд урам өгөх болно.

Энэ номноос тэмдэглэж үлдсэн QUOTES:
-Хамт ажиллагчаа бус компаний эзнээ өрсөлдөгчөө болго.Компанийн эзэн шиг бодож сэтгэж компанийн эзэн шиг ажил төрлөө эрж хайн түүнийгээ атга.Улмаар компанийн эзнээс илүү өндөр зорилго тавь.
Нэг удаа зайлшийсэн хүн үргэлж зайлсхийх болдог юм.
-Жинхэнэ ажил хэрэгч хүн бол оргүй хоосноос биетэй бодитой зүйлийг цогцлоогч,зохион бүтээгч юм. Жинхэнэ ажил хэрэгч хүн боломжгүйг боломжтой болгон өөрчилдөг шийдэл гаргадаг юм. Жинхэнэ ажил хэрэгч хүн үйлдвэрлээгүйг үйлдвэрлэдэг шнэчлэгч юм.
-Завгүй хүн л бүх ажлаа амжуулдаг.
-Захирлын түвшинд сэтгэж, менежерийн түвшинд гүйж харайн ажилла.
- Би зөвхөн өглөөг л өөрийнхөө сурч мэдэх, ном унших зэрэгт зориулсан.

- Би боломжгүйг боломжтой болгож хардаг, 1%-ийн боломж байсан ч
би
түүнээс зууран зүтгэдэг. 100% бүтэхгүй ажил байсан ч хийгээд үзсэн хүнд туршлага үлддэг.

Бичсэн: Zuu | цаг: 02:40 | Ном уншлаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


taalagdlaa гоё шүү
Бичсэн: Zani цаг: 21:54, 2012-05-15 | Холбоос | |


uneher goy nom bi unshsan zunduu ural zorig ugsun shuu jinhene buteelch hun gej bodogdson hun hiij baij l uhamsarlaj uhaajdag bh
Бичсэн: mishel (зочин) цаг: 20:28, 2012-05-15 | Холбоос | |


сайхан дүгнэж бичсэн байна,
тэр `боломж`ын тухай санаа болон ажлаа бүрэн өөрийн гэж үзэж хайрла гэдэг санаа их таалагдсан.
Бичсэн: ninedimensions цаг: 23:50, 2011-02-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax