2011-03-03
Man Behind The Sun : Camp 731

Дэлхийн 2р дайны төгсгөлд Япончууд ялагдал хүлээж эхлэхэд  тэдэнд дайны хувь заяаг эргүүлэх ганцахан найдвар байлаа. Энэ бол бактерлогийн зэвсэг. Тиймээс япончууд Манжуур-д буй нууц 731-р хэсэг гэх дивизийн үйл ажиллагааг хурдлуулах зорилгоор Широ Ичи гэх мэргэжилтнийг явуулах ба тэд үр дүнд хурдан хүрэхийн тулд амьтад дээр хийдэг байсан туршилтуудаа хүн дээр хийсэн аймшигт түүхийг энэ кинонд харуулах ажээ.

Кино нь эхнээсээ дуусталаа Квантун армид элссэн залуу цэргүүдийн тухай гардаг ба тэдэнд яаж зааж сургаж байгаагаас л бүх юм эхэлнэ. Энэ кинонд гарах япончуудын хувьд тэд хүн гэдэгийг 2 хувааж ойлгон, залуу үедээ ч гэсэн энэ бодол санаагаа зааж сургах аж, нэг ёсны сэтгэл зүйг нь бэлдэж байгаа үйлдэл байв. Тэдний хувьд идэж ууж унтдаг хүнээс гадна Марута гэх ойлголт бий-Марута гэдэг н матреал, туршилтанд ашилах матреал гэж хар багаас нь толгойг нь угаана. Ингээд Марута-г хэн ч хүн гэж бодохгүй бөгөөд тэд хэзээ ч хүн дээр туршилт хийж байна гэж бодохгүй, тэд зөвхөн марута дээр л хийдэг, Харин марута гэдэг нь тэдний хувьд хүн биш.

Энэ нь кино нь тэр чигээрээ болсон явдал, түүх бөгөөд үхсэн хүмүүсийг нь хүртэл хэрхэн үхсэн яасаныг нь нэр ус, он сар өдөртэй нь гаргаж байгаа явдал нь бусад аймшгийн аллагатай кинонуудаас тод ялгах болно. Үнэн түүх гэхэд их харгис хэрцгий ба энэ киног кино театрт гаргаж эхэлэхэд олон хүн шоконд орж, бүр 16 хүн зүрх нь дийлэхгүй нас барж байсан нь хэр айхтар кино болохыг батлах байх.

Үхэл ч гэсэн дотроо хуваагдана : бактерлогийн зэвсэгээр амь үрэгдсэнээс галт буунаас амь үрэгдсэн нь хамаагүй энэрэнгүй аж...
Халхын голын дайнаар япончууд биднийг эзэлсэн бол энэ туршилтууд монгол хүмүүс дээр ч явагдаж болох байсаныг үгүйсгэхгүй. Дэлхийн 2р дайны бас нэгэн аймшигт төгсгөлийг энэ киноноос үзэж болохоор...

 

 

Бичсэн: Zuu | цаг: 21:50 | Кино Үзлээ.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Хэзээ хаана энэ гарчихваа үзэх юмсан.
Хаанас олж үзэж болох вэ?
Бичсэн: amur цаг: 17:53, 2011-03-25 | Холбоос | |


eniig uzeh gaigui site bnu?
Бичсэн: dulo цаг: 00:17, 2011-03-06 | Холбоос | |


unuu oroi ene kinog uznee баярлах
Бичсэн: Зочин (зочин) цаг: 22:22, 2011-03-04 | Холбоос | |


Япончууд аймшигтай туршилтууд хүн дээр хийж, дайны гэмт хэрэг, цэргүүдийн энгийн хүмүүсийг яргалалтуудыг аймшигтай хийж байсан байгаам даа.
Хятадад Нанкинийг эзэлсний дараа масс хэмжээгээр хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн нь нэн аймшигтай зүйл болсон гэнэ лээ.
Бичсэн: ninedimensions цаг: 05:21, 2011-03-04 | Холбоос | |


aimshigtai bur uzii ch gej bodogdoho baichla ene kinog..........aimshigtai odooo unu ued erh bish iim yumbdgui blkgui deeee
Бичсэн: Зочин (зочин) цаг: 23:42, 2011-03-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax