2011-03-04
Хятадыг аврахын тулд хятадыг устга !!!

Хятадыг аврахын тулд хятадыг устга (To Save China, Destroy China)!!! Энэ нь 2р дайны дараах сүйтсэн хятад орныг хөл дээр нь босгосон Мао Зе Дун-ийн ГОЛ зарчим юм.  Хятадыг аврахын тулд тэрээр устгахаас өөр арга зам байсангүй. Сүйтгэхгүйгээр хятад орон урагшилах боломжгүй байсан учраас тэр. Аврахын тулд сүйтгэх нь заримдаа асуудалын хамгийн хурдан бөгөөд зөв шийд байж болно гэдгийг Мао гийн ард түмнээ тамалсан, хятад орныг УСТГАСАН жилүүд (их үсрэлт,соёлын хувьсгалын жирлүүд) нь хятадыг өнөөдөр ямар түвшинд хүргэсэн байгаагаас тодхон харж болно.

Аварахын төлөө устгах зарчимыг баримталан амжилт олсон олон жишээг ганц Мао дээр биш дэлхийн түүхээс хангалттай харж болно. Жишээ нь : Муссолини л гэхэд Италид фашист засаглал байгуулан, ард түмний хувийн амьдралыг устгаснаар дэлхийн 1р дайны дараа туйлдсан байсан итали гэх ядуу орныг дээш нь чирсэн. 17р зуунд лондонгийн "Их Гал" гэж алдаршсан гал гарч Лондон хотын бүх байшин барилгыг шатааснаар Лондон хотод дахин хот тохижуулалт, бүтээн байгуулалт өрнөж Лондон хот өнөөгийн бидний мэдэх "Лондон" хотын дүрийг олсон. Сталин л гэхэд ард түмэнээ хоёрдмол сэтгэлтэй болгож үймүүлээд байгаа бүх сэхээтэн, зохиолч нарыг алж, ард түмнээс ирэх үймээн самууныг хаасаны ачаар орос ороныг дэлхийн супер хүчнүүдийн нэг болгосон...гэх мэтээр дэлхийн түүх аврахын төлөө устгасан жишээнүүд дэндүү их ...

Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл заримдаа биднийг урагш алхах гэхэд бидний хуучин мэдлэг, хуучны бодол санаа бидэнд саад болдог, биднийг чөдөрлөдөг. Тиймээс заримдаа огт мэдэхгүй бөгөөд хуучин юмнаасаа хүчээр ч хамаагүй салах нь бидэнд урагшилахад хэрэгтэй байдаг...Ягаад гэвэл ийм тохиолдолд юу ч мэдэхгүй хүнд юм заах нь амархан бөгөөд үр нөлөө ихтэй...Тийм учир цаг хожихын тулд харгис ч гэсэн энэ Аврахын Төлөө Устгах зарчимыг хэрэглэдэг байх нь. Аврахын төлөөх устгах зарчим нь тийм ч муу зарчим биш ба зөв хүн, зөв цагт удирдвал хамгаас ашигтай, хамгаас хурдан амжилт олох зарчим гэдгийг дэлхийн түүхээс харж болно.( тод жишээ нь Мао-н ИХ ҮСРЭЛТ,сталины их өлсгөлөн ). Энэ зарчимын нэг гол онцлог нь юу вэ гэвэл энэ зарчимыг дандаа "элгээрээ дээш харан хэвтсэн", "ядуу, сул, дорой" орнууд ашигласанд байгаа юм. Зүгээр ашиглаад ч зогссонгүй ихэнх нь амжилт олсонд байгаа юм. Тиймээс миний хувьд бол аврахын төлөө устгах зарчим нь монголын хөгжилийн бас нэгэн гарц!!! ( нилээн боломжит хувилбаруудын нэг)

1 алхам ухарч, 3 алхам урагшила гэдэг үг байдаг!!!...


Бичсэн: Zuu | цаг: 20:56 | Миний бичсэн эссе
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(16)
Сэтгэгдэл:


mini bodlor mongol zaluusiin setgehuid ali hediinee bat buh urgaj ehelj bga hogiin urgamliig ustgah bodlogo bval zuger sanagdjiina. ..
busni tsonhor hogoo har zam der shided yawj bga humuusiig buudaj alah bish harin ter setgehuig ni buudaj alna gsen utgatai bishuu nzyda.
Бичсэн: mishel (зочин) цаг: 20:39, 2011-09-26 | Холбоос | |


Хүний эрх Төрийн зорилготой харшилдаг гэдэг үг бий...

Юуг аврахын төлөө юуг золиослох вэ гэдэг нь чухал...Утаа мутаа мэт өчүүхэн зүйлийг шийдэж болох арга зам хар мянга...тийм атал заавал филосифидкоод бүгдийг ална гэвэл тэнэг хүний шинж... Бид дэлгүүрт ороод 500гаар авах юмыг заавал 500000р авна гээд зогсдоггүйтээ адил
Бичсэн: Zuu цаг: 23:03, 2011-03-15 | Холбоос | |


Хүний эрх, эрх чөлөө энэ тэр бол шалаар нэг аайн. Ер нь бодоод байсан чинь гэр хорооллынхныг тэр чигээр нь буудчихвал утаагүй болохын байна тээээээээ
Бичсэн: dadido цаг: 22:20, 2011-03-15 | Холбоос | |


Сталины хувьд хүн алсан, үгүйсгэхгүй. Гэвч алах биш устгах тухай яриж байна.Устгах нь зөвхөн алахдаа биш - хувь хүний эдийн засагийг устгасан жишээг Сталингаар харууллаа, хувь хүний амьдралыг устгасан жишээ Мусолинигаар харууллаа. өөрийнхөө гаргасан жишээг хангалттай гэж ойлгоод байгаа...Заавал нэг туйлруу нь чирж өөртөө итгүүлэх хэрэггүй...Гэвч алах хэрэгтэй бол алах л хэрэгтэй...Төрийн Төмөр нүүр гэдэг чинь ийм л юманд илэрдэг - энэрэнгүй сэтгэл хүмүүнлэг ёсыг улаандаа гишгиж зөвхөн ирээдүй рүү хардаг.

Гэвч Хүн алах бол мухардсан арга.Сталин Мао эд нар алах шаардлагатай болоод л алсан байж таараа - ямарч удирдагч нар цусанд дуртайдаа хүн алдаггүй юм. Цус гэдэг чинь асуудлыг шийдэх хамгийн товч хувилбар.

Бичсэн: Zuu цаг: 01:03, 2011-03-15 | Холбоос | |


Чи өөрөө тэгж биччээд ямар утгаар нь хар гээд байгаан.
Сталин алсан гэсэн биздээ.алсан нь үнэн ш дээ.Хомрогонд нь манай хэд өртөө биздээ.Тэр үед манай улсын õүн ам 700 мянга îð÷èì ë áàéñàí ø äýý.äóóñ÷ààã¿é ë áàéíà...
Óãààñ ìîíãîë÷óóä 5 ñàÿ õ¿ðýõýýðýý õîîðîíäîî àëàëöàä ýõýëäèéí ãýñýí êêêê ¿íýí ÷ áàéæ ìàãàäã¿é
Бичсэн: Зочин (зочин) цаг: 17:43, 2011-03-14 | Холбоос | |


Сайхан санаа ч... бид чинь цөөхөн... устгаад эхэлвэл бүүр цөөдөх л байхдаа ккккккк...
smug smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 15:52, 2011-03-14 | Холбоос | |


1 алхам ухарч 3 алхам урагшлах Хятад санаа маань Ямхын онол л доо. Үүний хамгийн энгийн жишээ бол хилийн маргаан дээр ашиглах байдаг. Ер нь бол аврахын тулд устгах буюу их цэвэрлэгээ хаана ч байдаг зүйл. Манайд их хэлмэгдүүлэлт гээд байгаа маанв угтаа бол дөнгөж эхлэж байгаа улсад олон ургальч санаа тал тал руу ургаж эхлэхээр нэг толгойтой, нэг зорилготой байхын тулд бусад толгойг авах л хэрэг гарсан л даа
Бичсэн: Чойрын Хүү цаг: 15:29, 2011-03-14 | Холбоос | |


яаж ч бодсон тэгээд алаад л эхэлдэг юм даа. Хэн ч түүхийн номонд үхсэн хүний тоонд орохыг хүсдэггүй юм. Чи my-hit.ru дээр ЧЕКИСТ гээд кино байгаа. Бүгдийг ойлгоно
Бичсэн: dadido цаг: 21:27, 2011-03-13 | Холбоос | |


ustgah n zov bha gehde manaih hune ustgaj arai bolkuma! ustgad bh olon huntei bish!
oor yamar ch umbde
huvi hunii huvid harin zuger shu te
Бичсэн: dulo цаг: 00:12, 2011-03-06 | Холбоос | |


Залуу-д :

Энд алж хядах утга огт гаргаагүй болно...Авилга,янхандалт 2 бол хүн нийгэмшсэнээс хойш дагаж ирсэн,аль ч улсад байдаг зүйл.Авилгалгүй, янхангүй улс гэж энэ хорвоо дээр байхгүй.Энийг арилгаж болохгүи,чадах ч үгүй....Дээр миний бичсэн жишээнүүдээс УСТГАХ гэдэг үгийг ямар утгаар ойлгохыг харж болно. Энэ нь зөвхөн АЛЖ ХЯДАХ биш юм...
Бичсэн: Zuu цаг: 11:43, 2011-03-05 | Холбоос | |


Дээр байгаа албан тушаалаа ашиглан янз бүрийн авлига хээл хахуульд оролцсон бүх л хүнийг шийтгэж, бүр болохгүйг нь цааш харуулах хэрэгтэй.Ингэх хүн хэрэгтэй.тэр хүн харин хэн байхуу ямар хүн байхуу.чингис хаан дахин төрөх хэрэгтэй байна
Бичсэн: zaluu цаг: 11:06, 2011-03-05 | Холбоос | |


Зоригтван,Төрбөлд,9D нарт :

"Устгана" гэдэг "DESTROY" гэдэг үгнээс үгчилэн орчуулсан юм. Яг ч устгана гэж ойлгож болохгүй. Мусолини Италийг ТАГНУУЛын улс болгож байж бүх зүйлийг гартаа удирддаг байсан. Жирийн хүнд ирэх захидал жоохон ч гэсэн улс төрийн асуудал хөндсөн байвал тэднийг,тухайн хүнийг баривчилдаг байсан. Мусолинигийн үед хувийн амьдрал гэж огт байгаагүй бөгөөд хувийн амьдралыг УСТГАЖ төр засгаа өөөрийн мэдэлээрээ удирдсан.Сталины хувьд орос орон өлсөглөн нэрвэгдсэн гэдэг ч будаа тарианы експорт нь буурдаггүй, жилээс жилд өссөн байдаг. Ард олныг өлсгөж хөрөнгө хураасан.( устгасан=өлсгөх болж таарч байна). Мао гийн хувьд Их Үсрэлтээрээ тариачидаар бүхлээр нь зэс төмөр ухуулах болсон, тэгсэний ачаар хятад modernization болсон.Хятадын эдийн засгийн хамгийн их өсөлт нь яг энэ ИХ ҮСРЭЛТийн үед л байдаг. 40д сая хүн үхсэн гэдэг (үүнийг гэмт хэрэг ч бас гэдэг)...тэхээр бас устгасан болж таарна.

Тэхээр устгах гэх үгийг яг үгчилэн ойлгох хэрэггүй юм.Дээрх жишээн дээрээс УСТГАХ гэдэг үг арай өөр болон гарж ирнэ.Нэг нэгнээ алах биш...
Бичсэн: Zuu цаг: 02:20, 2011-03-05 | Холбоос | |


Мао эрх барихаас өмнө Шанхай хотоор дүүрэн хар тамхинд(опиум)донтогсод байсан. Тэднийг эрүүлжлүүлэх арга хэмжээ огтхон ч авалгүй шууд арчиж устгаад ул мөргүй алга болгосон байдаг. Нийгмийн ялзралыг засах биш устга гэсэн номлол философи тэр бололтой.
нөгөөтэйгүүр жижиг орон ийм юм хийвэл аюултай байж магад. зөв зүйтэй сайн зүйлсийг бас цуг устгаж алга болгож өөрснийгөө харийн аюулд тавьж өгөх аюул бий. дэлхий нийтээр дарангуйлагчдаас салж бүүр Арабын орнууд хүртэл мянга мянган жилийн уламжлалаа өөрчлөхөөр зүтгэж байгаа цаг үе.
Бичсэн: nine-d цаг: 00:40, 2011-03-05 | Холбоос | |


Тийм шүү хэнийг устгах гэж байгаан. Тэр мундаг удирдагч гарч ирээд юу хийх юм. ход ход.Монголыг аврахын тулд Монголчуудыг устгах уу?
Бичсэн: Turbold цаг: 00:21, 2011-03-05 | Холбоос | |


тэгээд хэнийг устгахын сталин шиг зохиол ч сэхээтэн нараасаа эхлэх үү аль эсвэл эрлийз хурлийз нарыг уу аль эсвэл казак дөрвөд гээд нэр муутай хэдэн ястнуудаа юу ай хэхэхэ...Сонирхолтой л юм ярзайтал инээх
Бичсэн: Зоригт ван цаг: 23:58, 2011-03-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax