Боломж
Боломж бүх хүнд бий гэвч дуртай нь ашиглаж чаддаггүй. Ямар нэгэн юмыг хулчгар аймхай хүн 1%-ийн ч Боломжгүйд харж байхад , зоригтой өөртөө итгэлтэй хүн бүрэн дүүрэн 100%-ийн БОЛОМЖТОЙ болгож харах жишээтэй … Ингээд бодвол Боломж зөвхөн зоригтой шазруун алдаанаас эмээдгүй хүнийг л дагадаг…
Алдаа
Бид оролдож үзэхээсээ айдаггүй, харин алдаанаас гарах үр дагавараас нь айдаг. ГЭвч тэр үр дагаварыг бид хий дотороо төсөөлдөг. Тэр нь үнэн бодит зүйл биш. Тэхээр хийж үзээчгүй байхдаа бид гарах үр дагавраар өөрийгөө айлгадаг гэсэн үг юм…Тийм учир хий хоосон үр дагавраар айлгах хэрэггүй … Алдаа гаргамааргүй байвал гэртээ очоод орон дээрээ хөдөлгөөнгүй хэвт гэдэг байхаа…
Өрсөлдөөн
ӨРсөлдөөн нь бидний хөдөлгөгч хүч. Хүн өрсөлдөгчгүй бол дотроосоо зэвэрнэ. Хүн хэдий чинээ том өрсөлдөгчтэй байх тусам төдий чинээ хөгжинэ, төдий чинээ дэвшинэ.
Өрсөлдөгч нар олон янз байж болох : Найз нөхөр дарга дайсан чи өөрөө гээд…Гэвч бидний хамгийн том өрсөлдөгч эдгээрийн аль нь ч биш юм, бидний хамгийн том өрсөлдөгч бол цаг хугацаа…Цаг хугацаа шиг том өрсөлдөгчтэй байхад хүн хэзээ ч доошлохгүй, хүн хэзээ ч мөхөхгүй,зэврэхгүй…