Сталин нь жирийн нэг яргачин байсангүй. Сталиний бүх аллага хядлага ердийн хүний нүдээр хархад хүний амь, эрх чөлөө хөндөгдөөд,хүнии амь нас хамгийн үнэтэй мэт санагдах боловч миний хувьд бол улс төрч хүн бол Сталин шиг л байх ёстой…Доор би өөрийн “СТАЛИН Э.Р” номноос тэмдэглэж авсан хэдэн мөрөө орууллаа.Бүх юм ямар ач холбогдолтой,хэр гүн бодсон байгааг харж болно..The End Jusтifies The Means…гэдэг л энэ дээ…Хүн зорилгодоо хүрэхийн тулд юуг ч ашиглаж болно гэсэн утгатай…Мангар тэнэг,өвчтэй солиотой харагдаж ч болно, хэрэг гарах юм бол хүн алж ч болно…Ягаад гэвэл Агуу Зорилт бидний Бусармаг Үйлдэлийг Зөвтгөх болно…
Капитализм нь колонийн хүчээр хөгжиж байдаг.Манайд колони байхгүй, бололцоо ч үгүй. Тэгэхээр манай хөгжих үндэс бол өөрийн тариачдаас хөрөнгийг нь татах. Ингэхээр мэдээж эсэргүүцэл үүснэ.Эндээс Сталины онол гарч ирнэ : Социализм урагшлах тусам эсэргүүцэл нэмэгдэнэ. Тийм учир эргэлтийг эхлүүлэхдээ улс орныг байнгийн айдсын манагаар хучих хэрэгтэй. Гагчхүү айдас л ард түмнээс гарж болох дургүйцлийг номхруулж, аугаа эргэлтэнд амин хэрэгтэй хүлцэнгүй байдалыг буй болгоно….Аугаа их зорилго нь нэгэн яль шалихгүй тариачин,талхчины амь наснаас илүүтэй…!!!