2012-01-05
Атаархах зүйл үгүй


Сүүлд, Атаархах зүйл үгүй гэдэг ном уншив. Хойд Солонгосын тухай. Хойд Солонгосын амьдралыг маш чадварлаар дүрсэлж чаджээ. Энэ номыг уншихаас өмнө, надад Хойд Солонгос гэх улс их сойрхолтой снаагадаж, улс төр, одоо хүртэл оршин тогтож чадсаар байгаа шазруун занг нь бишэрч зарим талаараа атаархаж байсан бол уншсаны дараа энэ бүхэн алга боллоо.

 

Ном бол ерөнхийдөө Өмнөдрүү зугтаж чадсан хэдэн хүмүүсийн дурсамжаас бүрдсэн байна. Тэд Хойд Солонгосын жын хүний амьдралыг нэгд нэгэнгүй ярьжээ. Хайр сэтгэл, намын үнэнч зүтгэлтэн, хойд солонгосын хулгайч, эмч гээд төрөл бүрийн салбараас хүн сонгосон учир бүх зүйлийг маш сайн бүрхэж чадсан байна.

 

Өдий болтол энэ дэглэм оршин тогтносоор байгаа нь их сонин. Тэгэхдээ энэ хэдоо ийм ядуу гэгдэж байгаа ч хүн болгоны дэг журам, бас нам бүхний дээр гэсэн айхтар ойлголт анхнаасаа суусан байгаа учир энэ хэд энэ гинжнээсээ гарлаа ч гэсэн хэдэхэн жилийн дотор азидаа тэргүүлэгч хүчин болох магадлалтай гэж бодож байна. Эдний дэг журам гэх ойлголт нь үнэхээр атаархах зүйл.

 

Нам бүхний дээр гэдэг ойлголтыг төрүүлэхийн тулд, ер нь хар багаас нь хүмүүсийнхээ тархийг угаана. Гудамж энтэрээр, хаа сайгүй л БИД ХОЙД СОЛОНГОСЧУУД ДЭЛХИЙН БУСАД ОРНУУДАД АТААРХАХ ЗҮЙЛ ҮГҮЙ гэж бичээстэй байдаг гэнэ. Тэгээд хүмүүсийн дунд яригддаг домог нь л гэхэд Ким Ир Сений тухай дуу дуулсан чинь шуурга намддаг, ким ир сен ганцаараа америкийн 10н империалистын өөдөөс тулалдаж ялсан гэх мэт...тийм учир Ким Ир Сенийг бүгд ХҮН-БУРХАН хэмээн шүтнэ.

 

Ром тоо кирилл үсэг ашиглагдаггүй. Зөвхөн солонгос ханз хэрэглэнэ. Цалин тавьдаггүй ч гэсэн, хэн ч ажилаасаа гарж зүрхлэхгүй, ягаад гэвэл ажилгүй бол хүнсний талон олгохгүй. Дуу хураагуур цаг гэх мэт зүйл авах бол заавал харьяалах хэлтэсийн даргын зөвшөөрсөн бичиг авах учиртай. Мөнгөтэй л бол бүх юм боломжтой гэсэн хууль энд үйлчилэхгүй.

 

Японд цөмийн зэвсэг хаягдсанаас хойш нэр хүнд олж авах ганц зүйл бол цөмийн зэвсэг гэдэгт итгэнэ. Тиймээс Ким Чен Ир мөрөөдөлдөө хүрэхийн тулд юуг ч хамаагүй хийнэ. Улсаа сүйрүүлсэн ч хамаагүй.

 

Нэгдүгээр ангийн хүүхдийн математикийн өгүүлбэртэй бодлого нэг иймэрхүү : 8 хүү, 9 охин Ким Ир Сений дуулалд явж байжээ, нийт хэдэн хүүхэд Ким Ир Сен-ий дуулалд явсан бэ?, японы түрэмгийлэгчидийн эсрэг хийсэн дайны үеэр нэгэн эх охин эх оронч цэргүүдэд мэдээ дамжуулахаар явж байхадаа захидлаа таван алим хийсэн сагсанд нуун явсан байна. Гэтэл япон империалистууд охиныг зогсоож хоёр алим авав. Хэдэн алим үлдсэн бэ? Солонгосын ардын армийн гурван цэрэг, америкийн гучин цэргийг буудан устгасан байна. Хэрэв хүн тус бүр адил тооны цэрэг буудан хөнөөсөн бол нэг хүн хэдэн цэрэг устгасан бэ? Гэх мэт.

Ер нь бол мэргэжлийг нам сонгож өгнө.  Телевизер энтэр тийм ч дураара үзнэ гэж байхгүй. Хүн болгон хэлэх үгнээсээ айна. Учир нь хаа сайгүй тагнуулч бий. 50н хүний 1нь тагнуулч гэсэн тооцоо гарсан байдаг. Нэг нэгнийгээ элчилсэн хүнд шагналтай. Ким ир сений зурагт мөргөөгүй, Ким Ир Сений зурагтай сонин дээр суусан, урсан гэх мэтээр жижиг зүйлийг ч хамаарахгүй намд хэлвэл шууд л тухайн хүнийг хорино. СОнин дээр ээж аавыгаа бариж өгсөн хүүхдүүдийн зураг гарч, тэднийг бахархан бичнэ. Дотороо бүгд энэ нийгэмдээ дургүй байвч, хэн ч нэг ч үг хэлж чадахгүй. Учир нь тэд айна.

Англи хэл дээр уншихыг хүсвэл
энд дарна уу.

Бичсэн: Zuu | цаг: 02:34 | Ном уншлаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Үнэхээр хэлэх үг алга, нийгмийн аль үед ч яваа юм бүү мэд, хүмүүс нь ямар ч аз жаргалгүй амьдардаг юм байна.Аймшигтай юм
Бичсэн: Би зүгээр л бичмээр байна цаг: 10:55, 2012-09-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax