2011-02-21
“The Social Network” киноноос юу ойлгов?


The Social Network киноноос ойлгож авсан зүйлээ дүгнэн бичвэл :

1. “Mөнгөний боол болох хэрэггүй” гэдэг үгийг энэ киноноос л бүрэн дүүрэн ойлгов. Энэ киноны гол баатрууд мөрөөдөлөө биелүүлэхийн тулд “мөнгө” гэх зүгээр нэг “хэвлэгдсэн цаас”-ны боол болсонгүй. Харин энэ киноны гол баатрууд “ШИНЭ САНАА”-г гол болгосон. Шинэ санаа байвал тэрбүмтан бол энүүхэнд. Тэхээр тархиа цэнэглэх ийм ашигтай гэдэгийг бас дахин харууллаа. Бид мөнгөний төлөө өдөр хоногийг өнгөрөөдөг бол киноны гол баатрууд шинэ санааны төлөө, тэрнийгээ хэрэгжүүлэхийн төлөө өдөр хоногийг өнгөрөөж байв.Тийм ч учраас тэдэнд сургууль боловсрол онц биш.Тэдэнд “мөнгө” гэгч “ХЭВЛЭГДСЭН ЦААС” чухал биш. Харин тэдэнд ШИНЭ САНАА хэрэгтэй. Шинэ Санааг тэд хаанаас олж авав ? …Ердийн нэг боловсролгүй гуйлгачид байсан бол тэд ШИНЭ САНААГ олох байсан болвуу…Үгүй л байх…Тэхээр бас боловсрол гэдэг юмны хэр чухал болохыг харууллаа…Шинэ Санаа байгаад боловсролгүй,мэдлэггүй бол ямар байдалд ордогийг “Шинэ Санаа”- гаа гол баатарт хулгайд алдсан 3н залуугаас дахиад ойлголоо…Тэхээр сургуулиа ч төгсөөгүй залуучууд мөнгөнд захирагдах биш, харин мөнгийг захирч чаджээ…Тэд “мөнгөний боол” болсонгүй.

2.Бизнесийн ертөнц. Энэ бол ойлгомжтой. Бизнесийн ертөнцөд бүх зүйл ондоо байдагийг, энэ кино бас л давчуу хэдхэн төгсгөлийн минутанд хавчуулаад амжсан байна. Киноны төгсгөл хэсэгт бол бүх зүйл баахан хууралт мэхлэлт дээрэмдэлт дайралт сүрдүүлэг…Ягаад?…Ягаад гэвэл бизнесийн ертөнцөд ширэнгэн ойн хууль үйлчилдэг ажээ.

3.Эцэс сүүлд нь нийгмийн харилцааны доголдолтой гарууд нь дэлхийн хамгийн том нийгмийн харилцааны сүлжээг нээж байх жишээтэй.

Бичсэн: Zuu | цаг: 03:35 | Кино Үзлээ.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


үзсэн.
дүгнэлт дажгүй хийгдсэн байна
Бичсэн: ninedimensions цаг: 02:46, 2011-03-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax