2011-02-16
Мөрөөдөлийн хувьсал

10 настай хүүхдээс ямар мөрөөдөлтэй, ямар хүн болохыг хүсэж байгааг асуувал.Давид Бекхам, Жаки Чан гээд ертөнц дэлхийд алдартай болохыг хүснэ. Нэг үгээр бол дэлхий ертөнцийг өөрчлөх гэж хариулах болно. Энэ бол дэрвүүн, хорвоо ерөнцийг таниж мэдээгүй, хахир хатууг нь ойлгоогүй хүний мөрөөдөл байх нь тодорхой. Тэр хэсэг хугацаанд их том юм бодож байгаад ертөнцийг өөрчлөх нь түүний хийх ажил биш байна гэдгийг ойлгоно.

20 Настай хүнээс мөрөөдлийг нь асуувал. Монголыгоо өөрчлөх гэж хариулна.

20 нас хүрээд ухаан суугаад ирэхээрээ, үзэл бодол өөрчлөгдөж монгол улсаа хөгжүүлэх, монгол улсдаа хэрэгтэй хүн болох тухай бодох болно. Монгол эрс шинэчлэлт авчирсан хүн болохыг хүснэ.

Ертөнцөө өөрчлөж чадахгүй юм чин ядаж монголоо өөрчлө

өд түүхэнд мөнхрөхийг хүснэ. Гэвч хэсэг хугацааны дараа өөрийгөө бас буруу бодож явсаныг ойлгоно.

40 настай хүнээс яг тэгж дахин асуувал. Өөрийгөө өөрчлөх гэж хариулна…

40 нас хүрээд ухаан суугаад ирэхээр хүн өөрчлөлтийг хаанаас эхлэх ёстой байснаа амьд жишээн дээр ойлгоно. Өөрчлөлтийг дээрээс  доошоо биш, харин доороосоо дээшээ чиглэлтэй эхлэх хэрэгтэйг яс махандаа шингэтэл ойлгоно, ухаарна… Гэвч тэр өөрийгөө өөрчилөхөд дэндүү оройтжээ….Ингээд Ертөнцийг ч , Монголыг ч , Өөрийгөө ч өөрчилж чадахгүй тэр хүн бурханы оронруу явах болно ..

Дүгнэлт:

Хэн бүхэн ертөнцийг өөрчлөхөд дэндүү их анхаарал тавьж, дэндүү их санаагаа зовоодог. Гэвч тэд өөрсдийгөө өөрчлөх нь хамгийн гол гэдгийг ойлгодоггүй.Өөрсдийгөө өөрчлөхийг хүсдэггүй .(Everybody wants to change the world. But nobody wants to change themselves).Тэхээр өөрсдөөсөө эхэлж өөрчлөлтийг эхлэх нь хамгийн чухал болж таарч байна.Өөрийгөө өөрчилж чадвал,бусдыг өөрчилж,бусдыг өөрчилж чадвал дэлхийг өөрчлилөж чадах юм.

Тэхээр Эхлээд бие, тэгээд гэрээ, тэгсэнийхээ дараа нь улсаа гэдэг дараалал хамгийн зөв дараалал юм.

Бичсэн: Zuu | цаг: 14:08 | Бодож явдаг зүйлс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax