2011-02-16
Япон оронд ....
Япон оронд манай төрийн түшээдийн нэг нь албан айлчилал хийж, боловсролын системтэй нь танилцангаа япон цэцэрлэг,япон дунд сургууль,япон их сургуулиар айлчилсан гэнэ...

Мэдлэг, туршлага гээд 2 талаас арвин их туршлага солилцож, олон ажиглалт явуулжээ...Гэтэл тэдний анхаарлыг нэгэн маш сонирхолтой зүйл татжээ..Тэр нь Япон цэцэрлэгийн багш, их сургуулийн багшаас хамаагүй илүү цалинждаг тухай...

Яаж ч бодсон хүнд мэргэжил олгож байгаа, амьдралаа авч явах замыг нь зааж байгаа, нарийвчалж мэргэшүүлж байгаа их сургуулийн багш хүн цэцэрлэгийн багшаас хамаагүй их цалин авах нь тодорхой...Гэвч ягаад ийм байна?,,,

Ингээд тэд энэ сонин тогтолцооны талаар нэгэн цэцэрлэгийн багшаас асуужээ:
Манай монголд бол яг эсрэгээрээ цэцэрлэгийн багш , их сургуулийн багшаас хамаагүй бага цалин авдаг юм, танайх ягаад ийм сонин тогтолцоотой байна ? юуны учир ийм байна ? гэхэд
Японы цэцэрлэгийн багш хариуд нь : Их сургуулийн багш бол зүгээр л хичээл заадаг, харин бид нар "япон хүн"-ийг бий болгодог, "япон хүн" хүмүүжүүлдэг гэсэн байхийн...

Их Гүрэн гэгч иргэдээ цэцэрлэгийн наснаас нь л бэлдээд эхлэх юм ... Гэтэл бид хүүхдүүдээ Орос,Англи хэлний цэцэрлэгт өгөөд байдаг нь одоо болж байгаа юм болуу даа...Багаасаа гадаад орныг шүтэж өссөн хүүхэд эх орноо хайрлах эсэх нь асар эргэлзээтэй...
Бичсэн: Zuu | цаг: 05:54 | Уншуулчихмаар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Спартчуудын хүүхдүүдээ хүмүүжүүлдэг арга барилынхаа ачаар хэдэн зуун жил жижиг боловч хүчирхэг хот улс байсантай ижил санагдлаа.
Бичсэн: ninedimensions цаг: 23:47, 2011-02-16 | Холбоос | |


Харин тх......Хүүхдийг төлөвших хүртэл нь энэ гадны соёол гэх мэт юмаар ууг нь бөмбөгдөх хэрэггүй л юм шиг байгаан.
Бичсэн: Zuu цаг: 12:22, 2011-02-16 | Холбоос | |


Тэр ёстой тийм шүү асар эргэлзээтэй...Тэгээд тэр гадаад цэцэрлэгээр явчаад шууд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд суралцаад байхаар бас л их учир дутагдалтай...Нэгэн жишээ гэвэл манай ээжийн ажилладаг нэгэн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль нь 1р ангиас нь авхуулаал дан англи дуу заасаар байгаад хүүхдүүд нь ерөөсөө Монгол хүүхдийн дуу мэддэггүй, угаасаа сургалтын программд нь байдаггүй гэсэн...Ээж л өөрөө хэдэн дуу гэрээс авж явж сонсгож зааж өгдөг байх жишээний. Энэ мэтчилэн дуунаас авхуулаал их юм бийдээ...Тэр Япон цэцэрлэгийн тухайд яг тэгдэг юм гэсэн шүү. Анх цэцэрлэгт орж байгаа хүүхдийг шууд л хогийн саванд хог хийлгэж сургадаг гэжийшд...Айхтар ухаантай мундаг улс байгаамдаа...
Бичсэн: Зоригт ван цаг: 09:19, 2011-02-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax