агүй. Чухамхүү тэр хөрсөн дээр энэ тахал урган тархаж байна. Түүний хамгийн муухай илрэл нь ПАРЛАМЕНТАРИЗМ юм.
Парламентаризмд хувийн хариуцлага ерөөсөө байхгүй. Парламент ямар нэгэн шийдвэр гаргадаг боловч эцсийн эцэст үр дүн нь хулчгар байдаг. Тэгээд яах вэ? Үүнийг хэн ч хариуцахгүй, хэнийг ч хариуцлаганд татах аргагүй. Ягаад гэвэл олуулаа шийдсэн болохоор хэн ч буруугүй.
Парламентаризм хэзээ ч хэтийн зорилгод түшиглэж шийдвэр гаргадаггүй. Ягаад гэвэл тэд ямарваа нэгэн зорилтыг бариж авахын оронд олонхын санал гэх ТООГООР бүхнийг шийддэг.Тэд ажил хэргийг биш тоог эрхэмлэдэг.
Гэвч ард түмэн зөв шийдвэр гаргах нь тун ховор.Учир нь ард түмэн гэдэг бүгд эрдэмтэн мэргэд,хуульч, улс төр судлаач нараас бүрдэдгүй. Масс бол МАНГАР гэдэг энэ дээ.
Парламентын засаглалтай үед улс төрийн удирдагчидын гол хийдэг ажил бүтээлч ажил биш харин олон санал авахын төлөөх тэмцэл байдаг. Тэд эрх мэдэлээ хадгалж үлдэхийн тулд бусдын дунд яс хаядаг , худал хуурмаг хов гаргаж ард түмнийг төөрөгдүүлдэг, бие биенийхээ бөгсийг ухдаг. Тэд хэзээ ч бүтээлч ажлыг эрхэм болгодоггүй.
Мөн парламентын засаглал ЭРСДЭЛ гэдэг үгийг мэддэггүй. Тэд үргэлж аятай,тэгш замыг хайна. Гэвч цэцэг хучсан зам аз жаргал,амжилт, ололтонд хүргэх нь ховор.
Бодитойгоор хэлхэд ертөнц дээр парламентаризмын зарчим шиг буруу зарчим олоход бэрх……
За Гитлер гуйа тэгээд хэр үнэн бодит дүгнэсэн байна даа? Ойрын бөгөөд тод жишээг монголоосоо хайж олоход амархан байна даа.